• Нүүр
  • Цэс
  • Сагс
  • Хэрэглэгч
  • Мэдээлэл

Тоглоом

Хүүхдийн удирдлагатай машин / Speed King - Хүүхдийн бартаат замын удирдлагатай машин/


Үнэ: ₮ 64,000

Өнгө :Улаан

Нийт шүүмж: 0

Мэдээлэл

✓ 100% баталгаатай & ✓ бэлэн байгаа тул хүргүүлээд аваарай.

Ерөнхий мэдээлэл:


Speed King хүүхдийн уралдааны удирдлагатай машин, хаалга нь удирдлагаар онгойно, машины эх гэрэл асдаг. Speed king хүүхдийн бартаат замын удирдлагатай машин, 15-20 км/цаг хурдлана. Энэхүү машинаар 8-аас дээш насны хүүхдүүд тоглох боломжтой. Хуванцар материалаар хийгдсэн учир хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, 3 ширхэг хуруу зай болон цэнэглэдэг батарейтай, USB оролттой тул хаана ч хэдийд ч цэнэглэх боломжтой.


Нэмэлт мэдээлэл:


Яагаад бид удирдлагатай машинаар тоглох хэрэгтэй вэ?


1. Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхэд тоглох эрхтэй ба хүүхэдтэйгээ тоглох, тоглоомоор хангах үүрэгтэй гэсэн байдаг. Үүнээс авч үзэвэл хүүхэд тоглоомоор тоглох маш ашиг тустай мөн зайлшгүй зүйл болох нь харагдаж байна.

2. Монголчуудын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх 10 аргын 1-д хүүхэдтэйгээ тоглох гэсэн байдгаас үзэвэл ийнхүү тоглох нь хүүхдийн суурь хүмүүүжилд чухал нөлөө бүхий байдаг байна.

3. Тоглоом нь хүүхдийн нийгмийн харилцааг дэмжихэд чухал нөлөө үзүүлдэг. Удирдлагатай машин ч мөн үүнд багтана шүү дээ.

4. Оюуны, биемахбодийн болон сэтгэл санааны хөгжлийг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Удирдлагатай машин дээр жишээ татаж үзэвэл машиныг хэрхэн удирдах вэ? удирдлагаа хэрхэн зөв барьж эзэмших вэ? Эдгээр зүйлсийг зөв хийснээрээ хэрхэн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх вэ? гээд олон зүйлийг зэрэг суралцах боломжийг бүрдүүлж өгнө.

5. Хүүхэдтэйгээ тоглоом тоглож цагийг хамт өнгөрүүлснээр хүүхэддээ тэднийг хайрлаж хамгаалж байгаа гэсэн тэрхүү аюулгүй, аз жаргалтай мэдрэмжийг хүүхэддээ бэлэглэх боломжтой болно

6. Тоглоом бол хүүхэд насандаа өөрийгөө сургах сургалтын нэгээхэн хэсэг гэж ойлгож болно. Удирдлагатай машинаар тоглохдоо батарейг нь хэрхэн цэнэглэх вэ? Батарейг хэрхэн зөв хийх вэ? гээд насанд хүрсэн хүмүүсийн хувьд амар хялбар зүйл мэт боловч хүүхдийн хувьд аливаа зүйлийг дарааллын дагуу хийж сурах сургалтын ертөнц болж байдаг байна.

7. Мөн үеийн олон хүүхдүүдтэй тоглох үед хүүхэд хэрхэн багаар зөв ажиллах тухай суралцаж аливаа зүйлийн зөв бурууг хялбар таних чадвартай болно.

8. Гадаа тоглох хүсэл эрмэлзлэл ихсэж хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой болно. Харин манайд худалдаалагдаж буй машинуудын хувьд гадаа цэцэрлэгт хүрээлэнд ч тоглох боломжтой бат бөх материалаар хийгдсэн.

9. Хүүхдийн харах болон хүрэх мэдрэмжийг хөгжүүлж аливаа зүйлсийг хялбархан сурах, эв дүйтэй болж өсөхөд тусална.

Үзүүлэлт

Машины батарей

  • Хуруу зай 3ш 1.5v

Машины удирдлага

  • Удирдлага/ Цэнэглэдэг батарей 1ш 6.0v

Удирдлагатай машин

  • Хэмжээ 29*12*11
 Хүүхдийн удирдлагатай машин / Speed King - Хүүхдийн бартаат замын удирдлагатай машин/